Италийн Женова хотноо 2-р сарын 8, 9-ний өдрүүдээр болсон өсвөр үеийнхний Европын цомын тэмцээнд 21 улсын 507 жүдоч зодоглов.

Эл тэмцээнд Монголын 17 бөх хүч сорилоо.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан өсвөр үеийнхний Азийн цомын тэмцээний хошой аварга Хүрэлчулууны Маралмаа Гүрж, Франц, Босни, Канад, Францын бөхчүүдийг давж нэвтхэн түрүүлэв.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон Нармандахын Тэгш-Очир Итали, Франц, Их Британи, Испани, Монгол, Болгарын бөхчүүдийг буулган авч, олон улсын тэмцээнд анх удаагаа түрүүллээ.

Түүнтэй нэг жинд хүч сорьсон Б.Цолмон-Од хагас шигшээ шатнаа Н.Тэгш-Очирт унасан ч, Францын бөхийг хаясанаар хүрэл медаль зүүсэн юм.

73 кг-ын жинд хүч сорьсон Батбуянгийн Далайцэрэн Итали, Швед, Хорват, Франц, Швейцарь, Хорватын бөхчүүдийг давж, Монголын багийн гурав дахь алтан медалийг хүртэв.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Машбатын Цэндбазар Монголын баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг атгасан юм.

У.Чинзориг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав