Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн нар Богд хааны ордон музейн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар музейн үйл ажиллагаа, сан хөмрөгийн нөхцөл байдлыг танилцуулж, Лавиран, Олон бурхад, Найдан сүмүүдийн сэргээн засварлалтын явц, музейн газар, ажилчдын байр болон тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Сайд Ч.Ундрам салбарынхаа бодлого, стратеги, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Богд хааны ордон музейн үйл ажиллагаатай танилцсаны дараа  Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар Богд хааны ордон музей болон түүний орчмын түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалахтай холбоотой өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцах зорилгоор Хайстайн Лавирангийн нөхцөл байдалтай танилцав.  


 

Сайд Ч.Ундрам Богд хааны ордон музейн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр холбогдох хүмүүст тодорхой чиглэл, үүрэг өгч, тулгамдсан асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор боллоо. Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас музейн үйл ажиллагааг сайжруулах, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр цаашдын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

Ташрамд дурдахад Богд хааны ордон музей болон түүний орчмын түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалахтай холбоотой Засгийн газраас дараах үүргийг өгсөн юм. 

  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Богд хааны зуны ордон, түүний орчмын газрыг улсын хамгаалалтад авч, хамгаалалтын бүс тогтоох;

  • Хууль бус барилга байгууламжийн ажлыг зогсоож, газрын өмчлүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцох;

  • Дурсгалт барилгуудын сүр барааг хаалгахгүйгээр орчны зохион байгуулалтыг хийх журам гаргах;

  • Соёлын өвийн улсын бүртгэлийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, хамгаалалтын бүс тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

Мөн устах, эвдрэх эрсдэлтэй өв соёлыг авран хамгаалах, сэргээн засварлах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгасан байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав