🔵 Олон улсад бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангагдсан эсэхийг тухайн бүтээгдэхүүнд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлага, тохирлын үнэлгээ, хяналтын механизмын тогтолцоо буюу чанарын дэд бүтэц болох стандартчилал, хэмжил зүй, хяналт, сорилт, баталгаажуулалт, итгэмжлэлийн байгууллагуудын нэгдмэл үйл ажиллагаа, зохион байгуулалтын тогтолцооны хөгжлөөр тодорхойлдог.

🔴 Уг арга хэмжээ нь стандартчилал, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх илтгэл мэдээлэл танилцуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлох зорилготой юм.

🔵 Мөн Олон Улсын сайн туршлагыг хуваалцаж, Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьж байна. Энэ нь бодит хэрэгцээ, шийдлүүдийг хамтдаа хэлэлцэх чухал боломж бүрдэж байгаа юм.

🔴 “Монгол Улсад гадаад худалдааг дэмжих төсөл” нь худалдааг хөнгөвчлөх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг европын зах зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, тулгарч буй тарифын бус саад тотгорыг тодорхойлон шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.

🔵 Цаашид стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн үйл ажиллагаагаар дамжуулан салбар, салбарын шилдэг технологи, инновацын шинэчлэлтийг нэвтрүүлж, хяналт зохицуулалтын тогтолцоог сайжруулж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд голлох хувь нэмрийг оруулах явдал юм.

засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд голлох хувь нэмрийг оруулах явдал юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав