Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсаа байгуулсны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай түрүүлж улсын арслан цол хүртлээ.
Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж улсын гарди цолны болзол хангав
1991 онд улсын гарди П.Сүхбат үзүүрлэснээс хойш 34 жилийн дараа ийнхүү Баянхонгор аймгийн бөх төрийн наадмын үзүүр түрүүнд барилдлаа. Харин улсын арслан цолны тухайд 76 жилийн дараа Баянхонгор аймгаас улсын арслан цолтон төрж байна.