Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 06:30 цагт “Цугларалт” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг зохион байгууллаа.

Жагсаалын жигдрэлтийн сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 14 алба, мэргэжлийн 23 анги, ерөнхий зориулалтын 2 анги, тусгай зориулалтын 21 анги, 14 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарын 684 томилгоот бүрэлдэхүүн, 69 автомашин техник, 312 багаж хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр Удирдах бүрэлдэхүүний штабын дадлага, Халдварт өвчний дэгдэлтийн үед нэмэлт эмнэлэг дэлгэх үеийн үйл ажиллагаа, Газар хөдлөлтийн гамшгаас эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактик үзүүлэх дадлага сургуулиар үргэлжилнэ.

Хүний хөгжлийн индексээрээ 21 аймагтаа эхний байруудад эрэмбэлэгддэг Дорнод аймаг нь бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд олонтой. Тэрчлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар,  БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Хилийн долоон боомттой, Монгол Улсын Зүүн хойд Азийн орнуудтай  холбогдох хамгийн ойрын  гарц гэдгээрээ онцлогтой.

Тэр ч утгаараа Дорнод аймагт зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага тус аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах зорилтын хүрээнд явагдаж байна. Штабын дадлагаар бүх шатны Засаг дарга, удирдах бүрэлдэхүүн хийсвэр цагийн байдал дээр ажиллаж, хамтын ажиллагааг жигдрүүлэх, бэлэн байдал, гамшгийн нөөцийг тодотгох, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд ойртуулан турших юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав