Улаанбаатар хотод:  Үүлшинэ, хур тунадас орохгүй салхи баруун хойноос секундэд 5-10 метр, +11...+13 градус дулаан байна.

    Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 20-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

Гал түймэр: 

Өмнөговь аймаг, Ханбогд сум Номгон баг амбаар шатаж байна гэсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 12:12  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо хогийн цэгт хог  шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 17:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыгг очиход тус байрны гадна 3х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав