Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Ардын жүжигчин цолоор гавьяат жүжигчин, "Нүүдэл" продакшны захирал Д.Цэрэндарьзавыг шагнав.
Гавьяат багш цолоор Удирдлагын академийн Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш С.Тойвгоо, гавьяат хуульч цолоор СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Хүмүүнлэгийн их ухааны сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал Д.Уламбаяр, гавьяат малчин цолоор Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, улсын хошой аварга малчин О.Гансүх, гавьяат тамирчин цолоор улсын аварга Ч.Санжаадамба, гавьяат дасгалжуулагч цолоор МҮОХ-ны гишүүн, байт харвааны олон улсын хэмжээний мастер, үндэсний сурын хүндэт мэргэн Ш.Бямбасүрэн, хүний гавьяат эмч цолоор уламжлалт анагаах ухааны эмч П.Батаа, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор "Өргөө" амаржих газрын эх баригч эмч Б.Оюунчимэг, гавьяат малзүйч цолоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын дасан зохицох хөтөлбөрийн техникийн мэргэжилтэн П.Ганхуяг, гавьяат барилгачин цолоор "Мон марс" ХХК-ийн ерөнхий захирал Ё.Энхээ, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хархорин хотын Захирагчийн ажлын албаны зөвлөх Н.Бат-Эрдэнэ, гавьяат жүжигчин цолоор "Thu Hu" хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан нарыг шагнасан юм.







