Латин хэлт утга зохиолын сод төлөөлөгчдийн нэг, Перугийн зохиолч, эсээч Нобелийн шагналт Марио Варгас Льоса 89 насандаа таалал төгсжээ.  

Тэрээр 1959 онд “The Cubs and Other Stories” нэртэй анхны өгүүллэгийн түүврээ хэвлүүлсэн агаад философич Сартартай нөхөрлөж, түүний үзэл бодлыг хүндэтгэхийн зэрэгцээ, өөрийнхийгөө ч мөн эл үүднээс хамгаалдаг байсан учир найзууд нь "Зоригт бяцхан Сартр" хэмээн хочилдог байв.

Льоса Европт аж төрөн сууж, Лондон хотноо амьдралын сүүлийн жилүүдээ үдсэн боловч Перугийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байлаа. 1996 онд тэрээр Испани болон Кубачуудыг таван зуу гаруй жилийн турш холбосон харилцаа холбоог улам бататган бэхжүүлж, цаашид хөгжүүлэх зорилготойгоор "Hispano Cubana" санг үүсгэн байгуулагчдын нэг байсан зэрэг нь түүнийг нийгэм, улс төрд ямархан нөлөөтэй эрхэм байсныг харуулна. Варгас Льоса хувийн болон эдийн засгийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж, коммунизмтай холбоотой өнгөрсөн үеэсээ аажмаар холдож, дарангуйлагч гэж үздэг Латин Америкийн зүүний удирдагчийн эсрэг үргэлж тэмцэж, үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн юм.

Түүний аав Эрнесто Варгас Малдонадо хүүгээ төрөхөөс нь өмнө гэр бүлээ орхижээ. Олон нийтийн дуулиан шуугианаас зайлсхийхийн тулд ээж Дора Ллоса Урета нь хүүхдээ Боливи руу аваачиж, аав нь Кочабамба дахь Перугийн консулаар ажиллаж байв.

Харин дэлхий даяараа түүнийг "Harsh Times", “The Time of the Hero", “Conversation in the Cathedral”, "The Green House", "The City and The Dogs" зэрэг олон бүтээлээр нь мэдэх билээ.  Тэрээр нийт 40-өөд роман, өгүүллэг, эсээ, улс төрийн нийтлэл, кино-театрын зохиолууд туурвисан юм. 

Льоса Сервентасын болон утга зохиолын олон арван шагналын эзэн байснаас гадна 2010 онд "Босч тэмцэн ялагдал хүлээсэн хүмүүний дүрийг тод томруун дүрсэлж, төр засгийн хүнд суртал, бүтцийг нэгд нэгэнгүй дэлгэн харуулж чадсаны төлөө" түүнд Нобелийн утга зохиолын шагналыг хүртээжээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав