Өнөөдөр УИХ-ын зургаан байнгын хороо хуралдана.
Иймээс өнөөдөр хуралдах байнгын хороодын хэлэлцэх асуудал, хуваарийг хүргэе.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их засаг” танхимд эхэлнэ.
- Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Үндсэн хууль” танхимд эхэлнэ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 14:00 цагт эхэлнэ.
- Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд эхэлнэ.
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Үндсэн хууль” танхимд эхэлнэ.
- Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 08.30 цагт “Үндсэн хууль” танхимд эхэлнэ.
- Хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ хэлэлцэнэ.