БНХАУ-д 11 дэх удаагаа болж буй “Бээжин Шяншань форум -2024”-т дэлхийн 100 гаруй орны батлан хамгаалах салбарын бүх түвшний төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын сайд,хурандаа генерал Руслан Фатихович Жаксылыковтой хоёр талын уулзалт хийж, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд тус улсад цэргийн нисгэгч, холбооны инженер зэрэг чиглэлээр бакалавр, магистрын түвшинд боловсон хүчин бэлтгэх, мөн Казахстан Улсад Монгол Улсыг төлөөлөх цэргийн атташе суулгах, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулахаар харилцан тохиролцож, ажлын хэсэг байгуулан ажлаа эрчимжүүлэхээр болов. 
 
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав