Онцгой байдлын ерөнхий газраас “Эрхэт инноваци” ХХК, “Synspective” ХХК-тай хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын Strix, Sentinel-1, Alos, CSK хиймэл дагуулын SAR мэдээг хэрхэн ашиглах талаар онолын мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Ингэснээр хиймэл дагуулын SAR мэдээг ашиглан газрын гадаргуугийн өөрчлөлтийг судлах, үерт автсан газрыг илрүүлэх, усны түвшин хэмжих, газрын гадаргуугийн өндрийн тоон загвар боловсруулах мэдлэг чадварыг оролцогчид олж авах юм.

Сургалтыг “Синспекти” ХХ-ийн ажилтан доктор Капил Малик, Доктор Элизабет Вонг нар зааж байна.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Усны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хөдөө аж ахуйн их сургуулийн мэргэжилтэн, алба хаагчид хамрагдаж байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав