Өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр болох цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Тиймээс Модон могой жилийн шинийн 1-15-ныг хүртэл Гандантэгчэнлин хийд өдөр бүр ном хурах юм. 

Тус цагаан сарын баярын хурал ном хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд хуучин номын хурал буюу цагаан сарыг угтаж хурал хурдаг байна. Хуучин номын хурал дээр Сор залах, Цэдэрлхам ном хурах гэх мэт тусгай хурал номын зан үйлүүд явагдана. Ерөөлийн хурал шинийн 1-15-ныг хүртэл болно.

Энэ номын үйл ажиллагааг эрт дээр үеэс Гандантэгчэнлин хийдэд хурж ирсэн бөгөөд өмнөх жилүүдийн адил ном хурах үйл ажиллагаа болно хэмээн мэдэгдлээ. 

Харин цагаан сараар онцлох зүйл нь энэ жил Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар лхаарамба Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр олон нийтэд зориулсан номын айлдвар хийнэ. Энэ номын айлдвар хоёр хэсгээс бүрдэх агаад эхнийх нь Бурхан багшийн “Намтар цадиг”-аас, нөгөөх нь “Насны авшиг” айлдах юм. 



Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав