Алдарт найруулагч Кристофер Нолан "Oppenheimer" бүтээлээрээ Оскарын эзэн боллоо. Тэрбээр нь өмнө нь "Dunkirk" киногоор нэр дэвшсэн ч уг шагналыг хүртэж хараахан чадаагүй байв.
"Inception", "Dark Knight", "Interstellar", "Tenet" зэрэг олон шилдэг дэлгэцийн бүтээлийг бидэнд хүргэсэн түүний хувьд найруулагчийн онцгой арга барил, дүрслэлийн аргачлал, дүрүүдийн дотоод сэтгэл зүйн зөрчлийг илүүтэй тод томруун урлаж, зохиолын агуулгыг өвөрцөм дүрслэлийн аргаар бүтээлдээ шигтгэдэг гэдгээрээ бусдаас эрс ялгардаг билээ.