Урлаг гэдэг тухайн нийгмийн үр жимс байдаг. Нэг ёсондоо нийгмийн тусгал. Тэндээс бид өөрсдийн сэтгэхүй, аж байдал, туулж буй цаг үеийнхээ бадрал, доройтлыг харж болно. Тэгвэл “Холын цагаан манан” уран сайхны кинонд орон нутгийн эмнэлгийн бодит орчин, эмч хүний ажил мэргэжлийн онцлог зэрэг салбарын хүрээнд тохиолддог асуудлыг өргөн цар хүрээтэй хөндөхөөс гадна өгүүлэмжийн дотор хувь хүний дотоод тэмцэл, амьдрал дахь сонголтын хүнд мөчүүдийг багтаажээ. 

Тус драм төрлийн бүтээлийн зохиолыг Төрийн шагналт, УГЗ Ш.Гүрбазар бичсэн байна. Харин ерөнхий найруулагчаар Н.Даваадорж, продюсераар Г.Оюунжаргал нар ажиллажээ. Киноны зураг авалтыг Хөвсгөл аймагт хийсэн бөгөөд  голд дүрд СТА С.Болормаа, Ц.Ганзориг, жүжигчин С.Хонгорхүү, У.Учрал нар тоглосон бол МУГЖ Б.Золбоот мөн дүр бүтээсэн байна.

Уг киног "Хоймор Алтан бар" ХХК болон Born film хамтран бүтээсэн бөгөөд киноны зөвлөхөөр АЖ, найруулагч Ч.Найдандорж ажилласныг онцлох нь зүйтэй.

“Холын цагаан манан” бүтээлээр эрүүл мэндийн салбарынханы амьдралд тохиолддог зовлон жаргал, баяр гунигийг үзүүлэхийг зорьжээ. Үйл явдлын хувьд мэс заслын эмч мэргэжлээр гадаадад суралцан төгссөн Мөрөн хэмээх залуу эмч эх орондоо эргэн ирж, төрж өссөн нутгийнхаа эмнэлэгт ажиллаж эхэлнэ. Тэрээр эмч хүний мэргэжлийн хатуу сорилт, ёс зүйн зөрчил, хувь тавилангийн гашуун үнэнтэй нэгэн зэрэг нүүр тулах юм. 

Бүтээлийг “Homemedia”, “Metamedia”, “Ori”, “Showbox” “Somedia” “88Film” зэрэг IPTV-ий сувгуудаас хүлээн авч үзэх боломжтой.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав