АНУ-ын ам.доллар,сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр ханшинд хүрч, таван арилжаа дараалж өссөн байна.
Ам.доллар долоодугаар сараас хойш анх удаа 156 иентэй тэнцжээ. Евро ам.долларын эсрэг 2023 оны арваннэгдүгээр сараас хойш үзэгдээгүй хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Мөн фунт стерлинг ам.долларын эсрэг дөрвөн сарын хамгийн доод түвшинд хүрчээ. Ам.долларын ханшийг евро, иен зэрэг зургаан том мөнгөн дэвсгэрттэй харьцуулдаг долларын индекс 2023 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн байна.