БНСУ-ын прокурорууд Батлан хамгаалахын сайд асан Ким Юун Хёныг баривчилжээ. Түүнийг цэргийн онц байдал зарласан хэрэгт холбогдуулан эх орноосоо урвасан гэх гомдлууд ирсэн тул тус улсын цагдаагийн алба мөрдөн шалгах ажил эхлүүлсэн юм.
Мөрдөн шалгах тусгай алба Ким Юун Хёныг баривчилж, гар утсыг нь хураан авсан гэж мэдэгдсэн байна. Түүнийг Сөүл хотын зүүн хэсэгт орших цагдан хорих төв рүү илгээжээ. Юн Сок Ёлд цэргийн онц байдал зарлахыг Ким Юн Хён санал болгосон агаад прокурорууд түүнийг нотлох баримтыг устгаж магадгүй гэж болгоомжилсон тул баривчилсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.