“Саарал зөгийнүүд” бол эдүгээ дэлхийн улс төрийн зөрчил мөргөлдөөний хамгийн эмзэг цэг болоод буй Орос, Украйны зөрчлийг халуун шугамаас нь уудлан бичсэн, чингэхдээ уран сэтгэмж, бараан хошигнол, гашуун егөө сэлтээр мөнхүү зөрчлийн наад цаадхыг ухахдаа ухаж, эерүүлэхдээ эерүүлж чадсан тун онцгой бүтээл юм. Андрей Курков өөрөө Орост төрсөн, орос хэлээр бичдэг, украйн зохиолч мөний хувьд асуудлыг аваа өгөөтэй, тэнцвэртэй бичиж чаджээ.
Тус номыг "Тагтаа" хэвлэлийн газрын хамт олон орчуулагч Б.Дэлгэрмаа, Т.Осормаа нарын дуун хөрвүүлгээр ийнхүү уншигчдадаа хүргэж байна. Уг бүтээлийг өнөөдрөөс эхлэн номын дэлгүүрээр худалдаалж эхэлнэ.