Утга зохиолын дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болохБүүкерийн шагналын эзнээр Их Британий зохиолч Саманта Харви тодорсон билээ. Тэрээр 1961 онд Их Британи улсын Уэссекс хотод төржээ. Харви Британий “University of East Anglia”-д боловсрол эзэмшсэн агаад өдгөө их сургуульд туурвилзүйн хичээл заадаг байна. 

Орчин цагийн Виржиниа Вүүлф хэмээгддэг 49 настай эл зохиолч анх 2009 онд “Wildernessзохиолоороо Бүүкерийн шагналд нэр дэвшиж байсан бол энэ жил “Orbitalхэмээх гараг ертөнцийн уудмаас эх дэлхийгээ тольдох хүн төрөлхтнийг түүхийг харуулсан романаараа Бүүкерийн шагналын эзэн болж, 50.000 фунт стерлинг гардсан юм.

Ийнхүү бид уншигчдадаа Саманта Харвигийн таван бүтээлийг онцлон танилцуулж байна. Түүний бүтээлүүд нь ихэвчлэн сэтгэлзүйн болон философийн агуулгатай бөгөөд хүний дотоод ертөнцийн асуудлуудыг гүнзгий хөндсөн байдаг. Хамгийн алдартай бүтээлүүд нь амьдрал, ой санамж, оршихуйтай холбоотой сэдвүүдийг өгүүлэмжийнхээ гол шугам болгох бөгөөд дэлхийн олон уншигчдын, тэр дундаа эмэгтэйчүүдийн сэтгэлийн ихэд татдаг билээ.

ORBITAL

Саманта Харвигийн энэхүү сэтгэл хөдөлгөм зохиол нь тэдний "ээж" гэж боддог гарагийг хүсэх, гэр орноо үүрд орхих хүсэл эрмэлзлийн хоорондох хурцадмал байдлыг дүрсэлдэг. Нэгэн цагт Шон, яагаад тэд орчлон ертөнцийн хүсээгүй газар луу явах гэж оролдоод байгаа юм бол гэж мэл гайхаж байсан бөгөөд сансрын хаа нэгтээ “Тэнд төгс сайхан дэлхий байгаа” гэх итгэл найдварын тухай романд өгүүлнэ. Тэрхүү төгс сайхан газар нь бидний цэнхэр дэлхий юм.

“Orbital” нь энэ жил Их Британид 29.000 хувь борлогдсон нь Бүүкерийн ялагчийг зарлахын өмнөх жагсаалтын хамгийн өндөр борлуулттай ном байв. 136 хуудастай эл ном Бүүкерийн шагнал хүртсэн бүтээлүүдийн түүхэнд хамгийн богино хэмжээний хоёр дахь роман болжээ. 

Сэтгүүлч Александар Харрис “Guardian” сэтгүүлд тус номын талаар “Дэлхийн гоо үзэсгэлэн, хүний хүсэл тэмүүллийн тухай нарийн боловсруулсан бясалгал мөн” хэмээн бичжээ. 

THE WILDERNESS

Саманта Харвиг уншигчдад хамгийн ихээр таниулж өгсөн бүтээл нь "The Wilderness" юм. Энэ ном нь олон шагналд нэр дэвшиж, олон нийт болон шүүмжлэгчдийн хүндэтгэлийг хүлээж, тэрээр олон улсын хэмжээнд танигджээ. Энэхүү романд ой санамжаа алдаж буй хөгшний амьдралын талаар өгүүлнэ. 

Тиймдээ ч хүний амьдралын төгсгөл, алгуурхнаар алдаж буй ой санамжтай холбоотой сэтгэл гутралын сэдвийг хөнддөг.

ALL IS SONG

Тус роман нь хүний дотоод сэтгэл болоод хайрын тухай эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн давалгааны нарийн ширийн зүйлсийг нарийвчлан судалсан бүтээл билээ. Уг бүтээлээс Харвигийн бичлэгийн хурц өнгө аяс, хүмүүний гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг хэрхэн уран тансаг, ур чадвартайгаар илэрхийлснийг олж харах болно. 

THE SHAPELESS UNEASE: A YEAR OF NOT SLEEPING

Саманта Харви хувь хүний сэтгэлзүйн асуудлыг ухаж төнхөн, түүнийгээ филосотой харгалдуулахтай тун онцгой. Энэхүү номын гол дүр нь сэтгэл гутралд орсноос гадна унтаж амардаггүй, өөртөө сэтгэлийн хүнд ачаа тээж явдаг. Амьдралын утга учир чухам юунд байдаг вэ? Оюун санааны гүн дэх нугачаанаас бид алийг нь дурсамждаа хүлж орхидог билээ... Гашуудал, цөхрөлийн орь дуун дундаас өндийн босох тэнхэл хүнд бий юу? Роман чухамдаа эдгээр асуултыг дэвшүүлж, уншигчид амьдралын тухай илүүтэй эргэцүүлэн бодоход хүргэнэ. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав