Япон бол урлаг соёлын өндөр үнэт зүйлтэй улс бөгөөд яруу найргийн уламжлал нь олон зуун жилийн түүхтэй. Тэдний “хайку” болон “танка” шүлгүүд нь дэлхий дахинд маш алдартай. 

Үе үеийн шилдэг яруу найрагчдынх нь бүтээлүүд  японы яруу найргийн соёлын үндсийг тавьж, үндэсний сэтгэлгээ, философийн суурь болсон. Ийнхүү япон орны яруу найрагчдаас Мацүо Басшёо, Ёсо Бусан, Ишикава Такүбокү гурвыг онцлон уншигчдадаа хүргэж байна.

МАЦҮО БАСШЁО (1644 – 1694) 

Түүнийг японы утга зохиолын амьд домог хэмээн нэрлэдэг. Тэрээр эдийн засгийн хувьд хангалуун амьдралтай нэгэн байсан ч уран бүтээлийнхээ төлөө ядуу тарчиг амьдралыг сонгосон гэдэг.  Мацүо Басё нь Японы хамгийн алдартай хайку яруу найрагч бөгөөд  японы яруу найрагт гүнзгий нөлөө үзүүлсэн. Түүний хайку нь байгаль, цаг хугацаа, хүний амьдралын түвшинд гүн гүнзгий санаа агуулдаг. Хамгийн алдартай бүтээлүүд нь "Ажахи ногоо" (A Old Pond), "Усанд буух чулууны дуу" юм.


***
Цэцэгс дэлбээлээгүй цагаар
Шүлэг шад тэрлэх бийр янтай гунигтай
Навчсыг хүлээн

***
Интоорын дэлбээнд бүү хүр
Гэмтэхээс айна, салхи чамаас

***
Уулын зөрөг замын
Ухаа ягаан цэцэгс
Уярам хийгээд ялдам

                              Орчуулсан | С.Оюунбилэг

ЁСА БУСОН  (1716 – 1783) 

Тэрбээр Мацүо Басшёогийн дараагийн үеийн төлөөл юм. Түүний бүтээлүүд нь Японы хайку урлагт гүн гүнзгий нөлөө үзүүлж, шинэ шатанд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр хайкуны үндсэн зарчим болох байгаль дэлхий, хувь хүний сэтгэл зүйг илэрхийлэх төдийгүй, хүний амьдралын гүн гүнзгий, гүн ухаан, оюун санааны өнгө төрхийг олж харах чадвартай байсан. Тэр яруу найрагч  төдийгүй зураач байсан бөгөөд энэ нь түүнд улам бүр гүнзгий төсөөлөл, илэрхийлэл бий болгоход тусалжээ.  Түүний хамгийн алдартай бүтээл: "Дөрвөн улирал” юм.

***
Замын хажууд хаядсан идүүрээс
Залуу ногоо
Цухуйсан байлаа.

***
Шүхэр мино хоёр
Шүргэх зуураа ярилцах нь
Хаврын бороо ажээ.

***
Намрын орой даарч суунам.
Магадгүй энэ орой дулаан байсан шиг
Маргаашийн өдөр санагдах ч юун.


                         Орчуулсан| Ж.Лхагва

ИШИКАВА ТАКУБОКҮ (1886 – 1912) 

Түүний жинхэнэ нэрийг Хадзимэ гэдэг. Японы зохиолчдын уламжлалаар Такүбокү гэх утга зохиолын нэртэй болжээ. Тэрээр дэлхийн шилдэг яруу найрагчдын нэгэн адил цэл залуу 26 насандаа хорвоогоос явсан. Гэсэн ч тэр амьдарч ахуй  цаг хугацаандаа уран бүтээлийн хүнд хэцүү замаар эрэл хайгуул хийн явсаар уран зохиолын өндөр чадварт суралцаж чадсан юм. Учир нь түүнийг нас барснаас хойш 40 жилийн дараа амьдарч байсан тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг яруу найрагч бол японы утга зохиолд мөнхөрсөн билээ. Ишикава Такубокү нь япон яруу найргийн шинэ урсгал болох Шин-шигая урсгалаар амьдралын гунигтай, гүнзгий мэдрэмжүүдийг илэрхийлсэн байдаг. Хамгийн алдартай бүтээл "Гуниг" юм.

***
Нар жаргаж
Үүлс хэсэг хэсгээр задарч,
Сар хараахан гараагүй!
Өө, үдшийн тэнгэр,
Өнөө надтай ямар адилхан вэ?

***
Би хөөрүү сэтгэлээсээ
Түүнийг магтахыг хүссэн ч,
Биеэ тоосон миний зүрхэнд
Бөөн хур гуниг
Бөх нуугджээ.

***
Тэгэхэд
Тэр эмэгтэйд
Эрийн зүрх зориг байсан.
Тэр одоо хаана байна вэ?
Эдүгээ юу бодож яваа бол оо?

            Орчуулсан | Х.Хангайсайхан
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав