Далайн эргийн модон байшингийн гадаа зогсож байгаа хоёр жаалхүүгийн гэрэл зургийг нэг удаа харсан юм. 2001 оны хавар нэрт орчуулагч Хасбаатарын Мэргэнтэй уулзан ярилцах үеэр тэрбээр дүүтэйгээ хамт авахуулсан зургаа үзүүлээд бага насны амьдралынхаа тухай хуучилж байсан нь санаанд тод үлджээ. 

Х.Мэргэн: Би Японы нэгэн найрагчийн шүлгийн 
Тэнгэр алсаас цэнхэр харагдана. 
Тэнгис алсаас цэнхэр харагдана. 
Тийнхүү алсаас бүх юм цэнхэр харагдана
гэсэн мөрүүдэд дуртай. Учир нь би дүүтэйгээ хамт Хөвсгөл далайн эрэгт эмээ ээж Д.Төмөрийнхөө гар дээр өссөн юм. Миний төрсөн ээжийн аав, өвөг эцэг Б.Чадраавал тэндэхийн “Сүхбаатар” хөлөг онгоцны ахмад, гавьяат тээвэрчин хүн байлаа. Дараа нь миний нагац ах Ч.Бат аавынхаа халааг авч, тэтгэвэртээ гартлаа “Сүхбаатар” хөлгийн жолоог барьсан даа. Миний ээж Ч.Чулуун Испани хэлний орчуулагч, маш сайхан сэтгэлтэй, их боловсролтой хүн байсан. Намайг 13 настай байхад минь бурхан болсон. Бага насаа эргээд бодоход, би байгалийн сайхан, хүний сайхан сэтгэлийн дунд өсчээ. Далайн эрэгт өссөн болоод ч тэр үү би бүр багаасаа гол ус, загас жараахайд дуртай хүүхэд байлаа. Ялангуяа хадран загасанд... Манай нутагт зургадугаар сард гол, ус үерлэсний дараа шар уснаар хадран загас түрсээ шахахаар үй түмээрээ гарч ирдэг. Харгиа боргион дээр загас наадаад ус буцалж байгаа юм шиг харагддагсан. Хадран бол өөрт нь зориулаад магтаал найраглал бичсэн ч болохоор загас шүү дээ. Нурууных нь сэрвээ солонгорон дэвүүр л гэсэн үг. Шувтан шулуун бие нь сум шиг. Би багадаа хадран загас их ажигладаг, барьж үзэхсэн гэж боддог байлаа...

Олон жилийн хойно Х.Мэргэний “Бийрэн лаа” хэмээх номноос нь “Хадран загас” гэсэн шүлгийг нь уншиж суухад түүний хадран загасны тухай энэ яриа нь ийн санаанд орж ирсэн юм.  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
П.Соёлдэлгэр

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав