Стандарт, хэмжил зүйн газар, Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.3-т заасны дагуу Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын бодит оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх, үр дүнтэй хяналтын механизмыг сайжруулах зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт хэмжил зүй, стандартчиллын чиглэлээр ажилладаг нийт 15 төрийн бус байгууллага, холбоод, Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид оролцсон юм.







