Зөвлөгөөнд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Чанарыг эрхэмлэгч аж, ахуйн нэгж, байгууллагуудын 100 гаруй зочид, төлөөлөгч оролцсон юм.
Дэлхийн улс орнууд “Чанарын өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил дэлхий нийтээрээ “ЧАНАР: ӨӨРӨӨР СЭТГЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
ЗӨВЛӨГӨӨНД:
Хиймэл оюун ухаан ба чанарын шинэ боломжууд: Орон нутгийн хөгжилд ухаалаг шийдэл нэвтрүүлэх нь сэдэвт илтгэлийг Төв Азийн бүсийн Google дэх дата ялгалтын инженер, Эмбер хиймэл оюуны үүсгэн байгуулагч С.Батцэнгэл,
"Стандарчиллын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааны оролцоо" сэдвээр СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа,
"Хиймэл оюун: Алдаа, туршилт, сайжруулалтыг AI-тай хамт шинэ өнцгөөс харах" сэдвээр Төв Азийн бүсийн Google дэх дата ялгалтын инженер, Эмбер хиймэл оюуны үүсгэн байгуулагч С.Батцэнгэл,
"Их сургуулийн сургалтын хөтөлбөрт дижитал технологийг хэрэглэх хэрэгцээ шаардлага" сэдвээр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Я.Батцэцэг /Доктор(Ph.D), дэд проф/илтгэл, хэлэлцүүлэг хийлээ.
Зөвлөгөөнд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдэдээ ажлын өндөр амжилт хүсье.













