Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар болон 2021 оны “Үндэсний чанарын шагнал”-ын эзэн “Сүү” ХК-тай хамтран ерөнхий боловсролын сурагчдад зориулсан танилцах аялал зохион байгууллаа.


Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар болон 2021 оны “Үндэсний чанарын шагнал”-ын эзэн “Сүү” ХК-тай хамтран ерөнхий боловсролын сурагчдад зориулсан танилцах аялал зохион байгууллаа.

🔹“Сүүн бүтээгдэхүүн – Эрүүл хүнс – Бидний амьдрал, мэргэжил бүхэн сайхан” сэдэвт уг арга хэмжээгээр сурагчид үйлдвэртэй танилцаж, хүнсний үйлдвэрлэлийн үйл явц, эрүүл чанартай хүнсний ач холбогдол, чанарын шагналын үнэ цэнэ, мөн хүнсний технологич, эрүүл ахуйч зэрэг мэргэжлийн ирээдүйн хэрэгцээ, ач холбогдлын талаар мэдээлэл авлаа.

🔹Энэ жилийн Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан юм.

🔹Ташрамд дурдахад, Дэлхийн чанарын өдөр нь жил бүрийн 11-р сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тохиодог бөгөөд НҮБ-ын дэмжлэгтэйгээр Европын чанарын байгууллага, Японы инженер, эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн чанарын байгууллагуудын санаачилгаар 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

🔹Уг арга хэмжээ нь хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо чухал гэдгийг харуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн юм. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав