Японы орчин үеийн урлагийн уран бүтээлч, “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд дэлгэнэ.

Өдгөө 77 настай Торү Күранүки нь бүтээлийнхээ үзэл санааг чулууны хэлээр илэрхийлж, бүтэц, өнгөний нийлэмжийг уран бүтээлдээ тусгадгаараа онцлогтой уран бүтээлч юм.

К-veritas, Япон Улсын Элчин сайдын яам, “Чингис хаан” үндэсний музей хамтран зохион байгуулах тус үзэсгэлэнд 77 бүтээл дэлгэгдэнэ.  

Дэлхийн хамгийн хуучин атлаа хэзээ ч хуучиршгүй чулууны мөн чанарыг бүтээлүүддээ шингээхийн зэрэгцээ монгол соёлын чулуу зөвхөн байгалийн материал бус амьтай, эзэнтэй, сүнслэг гэсэн агуулгыг ч давхар илэрхийлжээ.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито манай улсад энэ онд айлчилж, хоёр орны соёлын харилцаа улам өргөжиж буй энэ үед орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл үзэсгэлэнгээ нээж байгаа нь онцлууштай.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав