Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэнг Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо дэлгэлээ.
Уг үзэсгэлэнг "Киргиз-Монголын бизнес форум"-ын үеэр зохион байгуулж, монгол орны байгаль, аж байдал, соёлын онцлогийг харуулсан гэрэл зургуудыг зочид, төлөөлөгчдөд сонирхуулав.
Ийнхүү хоёр орны хооронд соёл, урлагийн арга хэмжээ харилцан зохион байгуулах, олон улсын фестивалиудад харилцан оролцох хамтын ажиллагааг эхлүүлжээ.