Дэлхийд алдартай Венецийн Биенналь Италийн Венец хотноо 1895 онд анх зохион байгуулагдаж байсан бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх удаа "Улаанбаатар биeнналь-2025" соёлын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр "Сарны доор, тэнгэрийн хаяанд" eрөнхий үзэсгэлэнг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нээж оролцлоо.
Үзэсгэлэнд 25 орны 130 уран бүтээлчдээс шалгарсан сор болсон бүтээлүүд дэлгэгдэж, дэлхийн сонгодгуудыг дэргэдээсээ үзэх боломжийг бүрдүүлсэн тул эрхэм, нийслэлчүүд, уран бүтээлчид, сонирхогчид, жуулчид Та бүхнийг хүрэлцэн ирж, тухлан сонирхохыг хүндэтгэн урьж байна.
Энэ дашрамд сонирхуулахад "Биeнналь" гэдэг нь дэлхийн улс орнууд өөрийн орны соёл, уламжлалыг орчин үeийн хөгжилтэй уялдуулан, соёлын ондоошлоороо олон улсад онцгойрдог, 2 жил тутамд зохион байгуулж, шилдэг уран бүтээл, уран бүтээлч, судлаачдыг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй наадам юм.