Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд иргэдийн эрх ашгийг хамгаалсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төр, захиргааны байгууллагууд бодлого, шийдвэрийн шалтгаан, ач холбогдлыг иргэдэд ойлгомжтой, бүрэн мэдээлэх шаардлагатайг онцлов. Мэдээлэл дутмаг байснаас ажлын хэрэгжилт удаашрах, иргэдийн бухимдал нэмэгдэх эрсдэлтэйг тэмдэглэлээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэл, ус, дулаан хангамж, инженерийн байгууламж болон иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, холбогдох байгууллагууд хугацаат ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг уриаллаа.








