НОМТОЙ НӨХӨРЛӨДӨГ БӨХЧҮҮД... 

Үндэсний бөх хэмээх нэгэн том өв соёл эрт дээр үеэс эдүгээ хүртэл оршин тогтнож, өөрчлөгдөн хөгжсөөр яваа билээ. Тэднийхээ наадмын зүлэг ногоон дэвжээн дээрх уран барилдааныг  үзэж монголчууд бид цэнгэн баясдаг.

Үзэгч бид  тэднийг зөвхөн биеийн хүчний бэлтгэл хийдэг гэж боддог. Харин тэд оюуны дасгалыг ч хийж номтой нөхөрлөдөг юм. Тэгвэл тэдгээр бөхчүүдийн нэг нь Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн арслан П.Эрхэмжаргалыг танилцуулж байна. Тэрээр сумын заан цолтой Төв аймгийнхаа наадамд зодоглож аймгийн арслан цол хүртсэн билээ. Мөн өнгөрсөн жилийн “Алтан цом” багуудийн халз барилдаанд аймгаа төлөөлөн барилдаж шилдэг наймд шалгарсан юм. Үүгээр зогсохгүй “Алтан цом”-ын барилдаанд хамгийн хурдан даваа авсан бөх буюу 17 секундэд өрсөлдөгч бөхөө давсан бөх. Эдүгээ бөхийн өргөөнд ид барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн уран гараа дэвээ шаваатай бөх гэж түүнийг бөх сонирхогчид онцолдог юм.

  

 

Хүүхэд байхаасаа барилдаж хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн бөх болох хүсэлтэй хүү өнөөдөр хүслээ биелүүлж, “аймгийн арслан” хэмээх цолыг хүртэн наадмын зүлэг ногоон дэвжээг чимэн барилдаж байна. Тэр бол ганцхан хүчний бэлтгэл хийдэггүй бөгөөд мөн оюуны дасгал хийж өөрийгөө хөгжүүлдэг нэгэн юм. Ном унших нь түүний хийх дуртай ажилуудын нэг аж. Тэрээр номтой нөхөрлөж эхэлсэн цагаасаа хойш номын тэмдэглэл хөтөлдөг болжээ. Анх номонд дурлуулах болсон ном нь “Еврей хүмүүсийн амжилтын нууц” гэдэг ногоон хавтастай зузаан ном  байж. Үүнээс гадна түүний унших  дуртай  зохиолч нь ардын уран зохиолч,хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн юм.  

Анх Б.Лхагвасүрэн гуайн “Боржигоны бор тал”  шүлгийг уншаад л  түүний бүтээлийг унших дуртай болжээ. Тэрээр зохиолчийн  уран яруу үг хэллэг, зохиол бүтээлийнх нь гүн гүнзгий утга санааг шимтэн унших дуртай хэмээн ярьсан юм. Мөн тэрээр наадмын бэлтгэлд жил болгон гарахдаа заавал ном авч гардаг.

Наадмын бэлтгэлд гарахдаа хүмүүсийн амжилтанд хүрсэн түүхийн тухай ном, үүнээс гадна эрэлт ихтэй сайн номыг  зорьж очиж авч гардаг байна. Наадмын бэлтгэлд гарсан үеэр улсын наадмын нэг, хоёр,гурвын давааны оноолт бодогдоод сэтгэл санаа тогтворгүйтэх тал байдаг. Харин ном уншсанаар сэтгэл зүйгээ тайвшруулж, тогтворжуулдаг.  Учир нь барилдана гэдэг бол бяр хүчнээс гадна сэтгэл зүйн тулаан юм.

"Ном уншсанаар хүний сэтгэл зүй тайван болж, дотоод сэтгэлийн хүчийг нэмж өгдөг" хэмээн П.Эрхэмжаргал арслан хэлж байлаа. Мөн тэрбээр уншсан номоо хүнд ярьж өгөх их дуртай гэнэ. Сүүлийн жилүүдэд арслан маань роман сонгож түлхүү уншиж байгаа аж. Өнгөрсөн жил уншсан романуудаасаа зохиолч Б.Наминчимэдийн “Цагаан бороо” романыг онцолж байв. Тухайн романд баруун хязгаарт өрнөсөн түүхэн үйл явдлыг бичсэн нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлжээ. Үүнээс гадна ном уншсанаар хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, зөв аав байж чадна гэж боддогоо ярьсан юм .

Залуу арслангийн энэхүү өөрийгөө хөгжүүлдэг оюуны түүчээ олон залууст үлгэр дууриалал болох болтугай.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав