Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 45 баг ажиллаж байгаа бөгөөд Хүй долоон худагт найман баг эмч, эмнэлгийн ажилтан, шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт үүрэг гүйцэтгэж байна.
Мөн наадмын үеийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудад эрүүл ахуйн хяналт тавьж, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын стандарт шаардлагын хэрэгжилтийг шалгаж байна. Халдваргүйжүүлэлтийн чиглэлээр 83 мэргэжилтэн ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр одоогоор наадамчин олонд яаралтай тусламж шаардлагатай ноцтой дуудлага гараагүй, баяр наадмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.








