СХЗГ-ын дарга С.Батбаатар, холбогдох удирдлагууд Европын Холбооны “Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM)”-ийн олон улсын зөвлөх, эксперт ноён Борут Маткович мөн Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM)-ийн удирдагч Стефан Мозер нартай уулзаж, санал солилцлоо.

👉 Энэ үеэр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан стандарт болон техникийн зохицуулалтын талаар хэлэлцэж, холбогдох ОУ-ын туршлага хуваалцаж, санал солилцсон юм.

👍 Хуулийн төсөлд туссан гол шинэчлэлүүд нь стандартыг дагаж мөрдөх зохицуулалтыг хуульчилж, хэрэгжилт, хяналтыг эрх бүхий байгууллагаар дамжуулан баталгаажуулахаас гадна мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар хэрэгжүүлэх ажлуудын нэр, заалт, салбар, хэм хэмжээ тодорхой болох боломж бүрдэх юм. Стандартыг улсын хэмжээнд нэг мөр болгох, мөрдөх, давхардалгүй нэгдсэн тогтолцоог ч бий болгоно.

👍 Стандарт тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, орон нутаг, бүсийн түвшинд хэрэгжилтийг хариуцах бүтэц, хяналт, оролцоог нэмэгдүүлнэ. Олон улсын итгэмжлэл магадлан итгэмжлэлийн байгууллагуудтай харилцан хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн үндэс бий болно. Техникийн шаардлагыг ч олон улсын стандарт хөгжлийн түвшинд хүргэх боломжийг бий болгоно гэж үзэж байна.

✅ Энэхүү шинэчлэлийг хийснээр иргэдийн хэрэглээний чанар, аюулгүй байдал, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал баталгаатай болно. Дотоодын үйлдвэрлэл, экспорт, хилийн хяналтын нэвтрэлт сайжирч, гаднын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Үндэсний үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг ч бий болгохоор чиглэж байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав