МАН-ын Бага хурлын гишүүдийн гурван намын хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх үгүйг шийдэх санал хураалтын дүн гарлаа. 

“Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх” гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61 хувь нь дэмжсэн байна. 

МАН -ын гишүүдийн зүгээс АН-ын зарим гишүүнийг Засгийн газрыг огцруулах жагсаалд оролцож, дэмжиж гарын үсэг зурсан нь гэрээгээ зөрчсөн хэрэг гэж шүүмжилж буй. 

Санал хураалтын дүнгээр хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байсан Ардчилсан намыг “гаргах” нь зөв гэж үзэв. 

Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдын огцрох эсэх асуудал хөндөгдөж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилсан намыг Засгаас гаргавал би огцорно” хэмээн мэдэгдсэн юм. 

Бага хурлын гишүүдийн өгч буй мэдээллээр Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах, ингэхдээ Хүн намыг үлдээх эсэх болоод Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг намын Удирдах зөвлөл, хамтарсан гэрээний хүрээнд байгуулагдсан Бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийднэ гэв. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав