Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор БНСУ-ын Сөүл хотноо хүрэлцэн ирээд байна.

Тэрбээр, өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейд зохион байгуулагдсан Солонгост ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэгт оролцсон юм. Уг хэлэлцүүлгийг БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жүгийн санаачилгаар зохион байгуулж буй бөгөөд хэлэлцүүлгээс гаргасан тодорхой саналын дагуу холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах юм байна.

БНСУ-д амьдарч буй гадаадын иргэдийн өмнө тулгамддаг нэг чухал асуудал бол эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа явдал юм. Ялангуяа эцэг, эх нь зөвшөөрөлгүй оршин суудаг хүүхдүүдийн хувьд боловсролын асуудал орхигдож, ялгаварлан гадуурхалт, нийгмийн халамж зэрэгт хамрагдаж чадахгүй зэрэг олон хүндрэлтэй нөхцөл байдал тулгамддаг ажээ.

2023 оны долдугаар сарын 31-ны байдлаар Монгол Улсын 55,956 иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монгол хүүхдүүдийг сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжийн талаар тусгайлан авч хэлэлцсэн юм.

Ингээд уг хэлэлцүүлгийн дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар дарга ийнхүү байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "БНСУ-д Монгол улсын 55 мянга 965 иргэн ажиллаж, амьдарч суралцаж байна. Үүний 18740 нь хууль бусаар оршин сууж байгаа гэдгийг БНСУ-ын талаас мэдэгдсэн. Үүнээс гадна 2000 гаруй бага насны хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүдийн тухайд суралцах бололцох хязгаарлагдмал байгаа. Тэр ч утгаараа БНСУ-д суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай асуудал парламент хоорондын яриа хэлэлцээний гол сэдэв байсаар ирсэн. Тийм ч учраас БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү гадаад хүүхдүүдийн эрх зүйн асуудлаар тусгай хороо байгуулан ажиллаж, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Энэ хүрээнд, өнөөдөр Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү монгол хүүхдийн эрх ашгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БНСУ-ын хүүхдийн эрхийн байгууллагууд, гадаад иргэдийн эрх, цагаачлалтай холбоотой төрийн болон төрийн бус байгууллагууд, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын яамны төлөөллүүдийн сонсгол мэдээллийг сонсож, хүүхдийн эрүүл мэнд болон боловсролын асуудлыг авч хэлэлцлээ. Энэ бол БНСУ-ын парламент, Үндэсний ассамблейн түвшинд анх удаа гадаад хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан шинэ жишиг болж тогтсон. 

БНСУ-ын Монгол сургуульд 300 гаруй хүүхэд суралцдаг. Эдгээр хүүхдүүдэд Монголын боловсролын тогтолцоо зарчмаар сургалт явуулахын зэрэгцээ солонгосын хэл, соёлыг заадаг. Энэ сургуулийн гэрчилгээг хоёр талын боловсролын яам хүлээн зөвшөөрч, багшлах боловсон хүчнээр хангах чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

Товчхондоо хэлэхэд, энэ удаагийн хэлэлцүүлгийн хамгийн том давуу тал нь бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсрох эрхийг хангах чиглэлд хамтарч ажиллах болсон явдал байлаа. Цаашдаа ч БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, боловсрол, харьяалал статусын асуудлаар хэлэлцэж ярилцах болно" хэмээв. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав