Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэсэн “The Loverромантик, хайрын жүжиг маргаашнаас эхлэн Улсын Драмын Эрдмийн театрт толилуулагдах гэж байна. 

Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигдаж байсан.

Харин Монголд Улсын Драмын Эрдмийн театртын тайзнаа 2014 онд найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг найруулан тавьж байсан билээ.

Харин энэ удаа УДЭТ-ын олон бүтээлийн бүжиг, хөдөлгөөний найруулагчаар ажилласан найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ?” гэсэн тодотголтойгоорцоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болоод байна.

Тухайн жүжигт орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэх аж.Дүрүүдэд СТА О.Майдарравжаа, Ц.Рагчаа, М.Тогтохжаргал, Б.Золзаяа, Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан нар тоглосон бол олны хэсэгт Н.Балжинням, Б.Баярт-Од, Ц.Цэлмэг, Б.Үүрцайх, А.Номин-Эрдэнэ, Т.Намсрай, Д.Мөнхтулга, А.Энхжин, Н.Мөнх-Эрдэнэ, Б.Хүслэн нар тогложээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав