2030 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Испани, Португал, Марокко зэрэг улсууд хамтран зохион байгуулахаар болжээ. Харин тэмцээний нээлтийн тоглолтыг хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа буюу 100 жилийн өмнө зохин байгуулж байсан Уругвай улсад хийх юм.
Ийнхүү 100 жилийн ойн хүрээн дэх хоёр, гурав дахь тоглолтыг Аргентин, Парагвайд зохиох бөгөөд үлдсэн бүх тоглолт Испани, Португал, Мароккод болно хэмээн дэлхийн хөлбөмбөгийн холбооноос мэдэгдлээ.
Дэлхийн аваргын тоглолт ийнхүү анх удаа 6 өөр оронд, 3 тивд зохион байгуулагдахаар болжээ.