ОУХМ Б.Эрдэнэбаяр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дагах барилдаанд Японы жүдоч Соичи Хашимототод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Ингэснээр тэрээр Парис-2024 олимпын наадамд 7-р байранд шалгарсан амжилтыг үзүүлж байна. Энэ нь түүний анхны олимпын наадам юм. 

Тэрээр эхний тойрогт Швейцарын бөх, Дэлхийн аварга Нилс Штамыг нэмэлт цагт ялснаар шилдэг 16-д шалгарсан бол Испанийн бөх Касес Рока Сальвадортай нэмэлт цаг сунган 10 минут 12 секундын турш үргэлжилсэн хүндхэн барилдаан хийж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, тууштай байдлыг үзүүлж ялалт байгуулснаар шилдэг наймд шалгарсан юм. 

Харин хэсгийн аваргын төлөө Молдавын Османовтай барилдаж, торгуулиар ялагдал хүлээснээр дагаж барилдах эрхтэй болсон. Ийнхүү Соичи Хашимототой ширүүн барилдаан эхлүүлж шийдвэрлэх мэх хийсэн боловч шүүгч дүрмийн бус алдаа гаргасан гэж үзсэн тул торгуулиар ялагдал хүлээсэн юм. 

Б.Эрдэнэбаяр тууштай, зоригтой байж, өөрийгөө бүрэн дайчилж бахдам сайхан барилдааныг үзүүллээ.  


Гэрэл зургийг | Ч.Ганбат (МССХ)

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав