Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр томилогдсон даруйдаа ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо. Тэрээр өмнө нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн зургаадугаар сараас хойш Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажилласан юм.
ЦЕГ-ын дарга Ж.Болдын товч намтрыг танилцуулъя.
1976 онд Хэнтий аймагт төрсөн. Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер зэрэгтэй.
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч,
2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.
1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч,
2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч,
2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч,
2011-2013 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч,
2013-2014 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст тасгийн дарга,
2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга,
2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тасгийн дарга,
2017-2019 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын дарга,
2019-2020 онд ЦЕГ-ын дэд дарга,
2020-2023 онд ЦЕГ-ын дарга.
2025 оны зургаадугаар сараас Ерөнхий сайдын зөвлөх.







