Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК-нийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ыг анх удаагаа гардсан бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, “Бес Богда” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.

Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Нутгийн Буян" групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жем Интернэйшнл" ХХК, ХЦ-0208 анги, "Даян" дэвжээний бөх, улс ын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.

Наймд улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан М.Бэлгүтэй нар үлдэв.