Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмаар шүдлэн насны морьдын уралдаанд хар үрээгээ түрүүлгэж байсан Дундговь аймгийн Луус сумын аймгийн алдарт уяач Э.Улаанхүү энэ жилийн үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд хул хазлан даагаа аман хүзүүнд хурдлуулжээ.
Тэрээр энэ жил улсын наадам ганц даага хөтөлж ирсэн бөгөөд ийнхүү төрийн наадмаас дахин айраг хүртжээ.