Алслагдсан орон нутгийн хүүхэд багачуудын хөгжил боловсрол, хамгааллыг дэмжих зорилгоор БНХАУ-ын “ZTE” компани 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг НҮБ-ын Хүүхдийн санд өнөөдөр хүлээлгэн өглөө.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Боловсролын яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Таблеттай багш” санаачилгыг өргөжүүлэхэд таблетийг, сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийг дэмжих, өдөр бүр хол зам туулж сургуульдаа явдаг хүүхдүүдийг эрсдэлээс өөрийгөө хамгаалах арга барилд суралцахад зориулж ухаалаг цагийг түгээнэ гэв.

Хандив хүлээлцэхэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуань, ZTE Mongolia Гүйцэтгэх захирал Тулгуур, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Гэр Бүлийн Бодлогын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч М. Цогтбаатар нар байлцлаа.

БНХАУ-ын ZTE компани нь иж бүрэн төсөл хэрэгжүүлж, олон жил хамтын ажилгаагаа өргөжүүлж буйд Боловсролын сайд талархаад “ “Мэдлэ” цахим сургууль маань 17 мянган хичээлтэй болсон. Эдгээр хичээлээс алслагдсан хөдөөгийн багийн хүүхдүүд сонгон үзэх, хичээлийн хоцрогдолгүй суралцах боломж бүрдэж буйд баяртай байна” гэв.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав