НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сард гаргасан тогтоолоор нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлтийг оруулсан.
Ингэхдээ, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг нэмж төлнө.
Мөн уг тогтоолоор дагуу оюутнууд хөнгөлөлттэй зорчдог байсныг зогсоож, ахмадууд харьяалал харгалзахгүй үнэгүй үйлчлүүлнэ. Харин хүүхдийн 200 төгрөгийг хэвээр үлдээсэн юм.
Өнөөдрийн байдлаар иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж буй.