Гамшиг, аюулт үзэгдлийн үед сум, багийн ерөнхий боловсролын суралцагчдад эрүүл аюулгүй орчин нөхцөлд боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломж, арга зам болон бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13.2.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гамшгийн үеийн боловсрол” сургалтыг зохион байгуулж, алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг “Мэдлэг боловсролтой даван туулах чадавхтай ирээдүйг бэлтгэхийн тулд эртнээс төлөвлөж, гамшгийн үед харилцан хамтран ажиллах шаардлагатай байна.  Тиймээс энэ сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа ажилдаа хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэийг онцлоод ажлын амжилт хүслээ”.

Сургалтад хамрагдсан ОБЕГ, Боловсролын ерөнхий газар,  төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон нийслэл, дүүрэг, аймгийн Боловсролын газар, хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд гамшиг, аюулт үзэгдлийн үеийн сургалтын төлөвлөгөө боловсруулах аргазүйд суралцлаа.

Мөн байгалийн гамшиг /зуд/ боловсролын салбарт үзүүлж байгаа нөлөөлөл болон аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, гамшгийн үед сургалтын агуулга, хэлбэр, аргазүйн тохируулга хийх аргачлал болон гамшгийн үед эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, салбар дундын түншлэлийг дэмжих аргазүйн талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав