Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Болдын Ганхайчид хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам өнөөдөр (2025.08.06) Чингис хотын төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Энэ үеэр олон улсын хэмжээний мастер Болдын Ганхайчыг нэг өрөө байраар шагнаж, хүндэтгэл үзүүллээ. Тус хүндэтгэлийг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших болон Засаг даргын Тамгын газрын дарга А.Жаргалсайхан, Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал нар гардууллаа.
Наадмын үеэр соёолон насны морин уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан тус, тус болно.