Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна.

Олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар эхэллээ. Саналыг 11-11 төв, E-Mongolia апп болон яамдын цахим хуудсаар авна. Мөн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар энэ сарын 4-14-нд салбар бүрээр зохион байгуулна. Нийт 12 хэлэлцүүлэг болно.

Хэлэлцүүлэгт оролцох бол цахимаар болон биечлэн бүртгүүлнэ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шат ийнхүү эхэлж байна. Эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, 2026 оны төсвийн төсөлд тусгах юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав