Энэ жилийн дэлхийн хамгийн нэр хүндтэй байгаль орчны шагналыг хүртэгчдийн нэгээр Монгол Улсын иргэн тодорсон талаар The Guardian онцолжээ.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 500 мянган га газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахад хувь нэмрээ оруулсан, ахмад инженер, байгаль хамгаалагч Батмөнхийн Лувсандаш 81 насандаа энэхүү шагналыг хүртсэнээр хамгийн өндөр настай Голдманы шагналтан боллоо.

Тэрбээр нутгийн иргэдийг манлайлан ус, хөрсний нөөц, малчдын амьдралд учрах сөрөг нөлөөг олон нийтэд таниулж, уул уурхайн лицензийн үйл ажиллагааг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн тул энэхүү шагналыг олгожээ. 

Түүнчлэн эрдэмтэн, байгаль орчны боловсролын зүтгэлтэн Семиа Гарби Тунис Улс дахь хог хаягдлын хууль бус наймааг илрүүлж, 40 гаруй хүн, тэр дундаа 26 албан тушаалтан, 16 итали иргэнд холбогдох хэргийг шалгуулж чадсанаар уг шагналыг хүртжээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав