“Orange” энтертайнмент, "Absolute" пикчерс, VOO-гийн хамтын бүтээл, монголын анхны түүхэн, детектив "МӨРЧ" олон ангит кино Корпорэйт конвейшн центрт нээлтээ хийлээ. Мөн тус бүтээлийн эхний 1, 2 дугаар анги VOO дээр байршсан бөгөөд, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Кинонд Монгол улс Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зуунд өрнөх үйл явдал, онц хэрцгий нууцлаг гэмт хэргийн мөрдлөг бүхий үйл явдал өрнөнө. Найруулагчаар П.Дэлгэрбаяр, Б.Төгөлдөр нар ажилласан бол гол дүрд жүжигчин Н.Ялалт, Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ.