Хүний амьдрал хэзээд ганц шугам дээр өнгөрдөггүй. Цаг хугацааны салаалсан олон замуудаас бүрдэнэ. Учир нь бидний дотоод сэтгэлийн гүн дэх дурсамж, бодол, эргэцүүлэл зэрэг ухамсрын хүчин зүйлс цаг хугацааны олон салаа замыг бий болгож байдаг. Харин түүнийг нь уудлан нээж, бусдад дамжуулах хэлбэр бол ярилцлага. Ямагт хуучилж суумаар тийм гоё дүр, туулсан зам нь олон янзын өнгөөр хулдагдсан сонирхолтой зочид бидний дунд олон бий. Тэдгээрийн нэг бол Ерөнхий сайд асан Санжийн Баяр. Ярилцах бүрт л тэр содон, үргэлж цоо шинэ хүн хэвээрээ байдаг. Бидний энэ удаагийн ярилцлага ч мөн амттай болсон гэдэгт итгэлтэй байна.
Мөн бид арваннэгдүгээр сарын дугаартаа БНСУ-д зохион байгуулагдсан Эрчим хүчний асуудлын олон улсын хэлэлцээрийг онцоллоо. Энэ салбарт бид ганцаардах, хоцрох учиргүй билээ. Тийм учраас манай сэтгүүл цаашид ч бодлогынхоо хүрээнд энэхүү сэдвийг чухалчлан авч явах болно.
Үүнээс гадна дэлгэцэнд гараад удаагүй байгаа “95 Зүүдний хүн” киноны найруулагч П.Дэлгэрбаяр сэтгүүлийн маань онцлох зочны нэг байв. Үүнээс гадна алдарт балетчин У.Бат-Эрдэнийн тухай хөрөг, Филиппины удирдагчийн талаарх сонирхол татам нийтлэлийг “Дэлхийн хүн” булангаас уншаарай.
Улс үндэстэн бүр өөрийн түүхийг цаг хугацааны эргэлт, улирлын араншингаар нөхөн оёж, түүхийг бүтээгчид мөн тэрхүү цаг хугацааны аль нэгтээ мэндэлж байдаг шиг санагддаг. Бидэнд бахархах түүх, түүхийг бүтээгчид бий. Иймээс энэ сарын дугаарт графитти чиглэлээр бүтээл туурвидаг артист О.Төгөлдөр, тайга үүлдрийн нохой үржүүлэгч ноён Э.Жүрмэдлхүндэв нарын сонирхолтой яриануудаар уншигч та бүхнийг дайлж байна. Мөн манай үндэсний соёлын өвөрмөц биет бус өвийн нэг болох уран хатгамалын урлагийн салбарт болсон хамгийн сүүлийн томоохон наадмыг онцолж сурвалжиллаа.
Элдэв цуурхал, хов живээс ангид ёс зүйг бид үргэлж баримтална. Хэрэв та ийм талбарын үнэнч уншигч хэвээрээ байхыг хүсвэл “Interview” – тэй хамт байгаарай.
Та бүхнийг хүндэтгэсэн
Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг
УЛС ТӨР
NotWrittenArt
МЭДЭЭНИЙ ӨРӨӨ
MagazineQuote
БУСАД
Хаяг байршил
15141, Улаанбаатар хот
ЧД, 5-р хороо, Orange Plaza
Да - Ба | 09:00 - 18:00
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.