Монголын үндэсний бөхчүүдээс шинжлэх ухааны доктор цолтон цолыг дархан аварга Х.Баянмөнх авч байсан. Тэрээр “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” зэрэг хамгаалсан юм.

Энэ өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн ахмад төгсөгч Х.Баянмөнхөд “Хүндэт доктор” цол олголоо. МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Монгол Улсын төдийгүй дэлхийн биеийн тамир, спортын салбарт үнэлж баршгүй гавьяа байгуулж, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмрийг оруулсанг үнэлэн “Хүндэт доктор” цол олгох шийдвэр гарчээ.

Хорлоогийн Баянмөнх 1964 онд Багшийн сургуулийг бага ангийн багшаар, 1964-1971 онд Улсын Багшийн дээд сургуулийг Түүх-газар зүй, 1979 онд тус сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн эчнээ ангид суралцан төгсжээ. Тэрээр 1994 онд “Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, 2021 онд “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

Х.Баянмөнх 1997 оноос хойш Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд үндэсний бөхийн багшаар ажиллаж байх үедээ чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн аварга болж байсан түүхтэй.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, Зөвлөлт холбоот улсын Гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай монгол бөх, Төрийн наадамд 10 удаа түрүүлсэн анхны бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх Олимпын их наадмаас чөлөөт бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга болж байсан юм. Тэрээр төгссөн сургууль, эх орынхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм билээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав