Улаанбаатар хотод 2025 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар, харин өмнөх долоо хоногоос 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос,

  • Хонины ястай мах кг тутамдаа - 370 төгрөгөөр өсөж 16.523 төгрөг
  • Үхрийн ястай мах кг тутамдаа - 362 төгрөгөөр өсөж 19.598 төгрөг
  • Адууны ястай мах кг тутамдаа - 85 төгрөгөөр өсөж 13.331 төгрөг
  • Задгай сүү л тутамдаа - 76 төгрөгөөр өсөж 3459 төгрөг
  • Өндөг ширхэг тутамдаа - 1 төгрөгөөр өсөж 623 төгрөг
  • Лууван кг тутамдаа - 31 төгрөгөөр өсөж 2596 төгрөг
  • Байцаа кг тутамдаа - 117 төгрөгөөр өсөж 2862 төгрөг
  • Сонгино кг тутамдаа - 39 төгрөгөөр өсөж 3568 төгрөг болсон байна.

Харин 900 гр савласан Цөцгийтэй тараг 8 төгрөгөөр буурч 4220 төгрөг, Хүрэн манжин кг тутамдаа 31 төгрөгөөр буурч 3736 төгрөг болсон байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав