Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакц бяцхан салхины түүхийг уншигчдадаа хүргэж байна.
Уг зурагт номын зохиолч, зураачаар Б.Төрмөнх ажиллажээ. Бушуухан өсөж томрохыг хүссэн бяцхан салхины түүх уншигч хүүхдүүдэд аливаа зүйлийн дэс дараалал, учир шалтгааныг ойлгоход дэм болох юм.
Зурагт номын гол дүрийг салхиар төлөөлүүлэн бүтээсэн нь мөнөөх зүй тогтол, юмсын дэс дараалалтай холбогдох учир шалтгааны өгүүлэмжээс үүдэлтэй. Бяцхан навч аав, ээж, эгч шигээ хүчирхэг салхи болж суурингийн хүмүүсийг малгайг хийсгэж сурахыг хүсэх боловч ганц ширхэг навчийг ч хөдөлгөж хүчрэхгүй. Гэхдээ түүнд бас бяцхан зөвлөгч, сайн найз учирч тэд хоорондоо хэрхэн яриа үүсгэхийг тус номоос уншаарай.
Номын гол санаа нь яг одоо хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гэдэг нь чи үүрд чадахгүй хэвээрээ үлдэнэ гэсэн үг биш хэмээх утгад зангидагджээ.