Мөхөл дүүрэн хүний түүх ном нь хүний хувьсал хэмээх нарийн төвөгтэй ойлголтыг энгийнээр тайлбарлаж, чухам яагаад бусад хүн төрөлхтөн дундаас бидний өвөг буюу Хомо сапиенс гэгч зүйл ганцаар амьд үлдсэн талаар маш сонирхолтой хувьслын түүхийг өгүүлнэ.
Антропологи, биологийн ухааныг уялдуулан холбосон энэхүү шинжлэх ухааны сонирхолтой дүгнэлтүүд уншигчдыг хүмүүний нийтлэг гарал үүсэлд хөтөлж, "Бид яагаад устаж үгүй болоогүй юм бэ?", "Хомо сапиенс амьд үлдсэн шалтгаан юу байв?" зэрэг асуултад хариулах болно. Хүний хувьслыг шимтэн сонирхдог хэн бүхэнд зориулав.
Бид түүхийг гол төлөв “Соёл иргэншлийн түүх” гэсэн утгаар ойлгодог. Энэ нь хүн төрөлхтний амьдралын сүүлийн 5000 жилийн тухай яриа юм. Түүнчлэн дан ганц соёл иргэншлээр тогтохгүй Хомо сапиенсын 300,000 жилийн түүхийг өгүүлдэг Юваль Ной Хараригийн алдарт “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” гэх мэт бүтээлүүд ч байдаг.
Харин энэхүү бүтээл “хүний түүх”-ийг бүхэлд нь буюу хүн төрөлхтөн анх үүссэнээс хойших 7 сая жилийн тухай хүүрнэх болно. “Хүн гэж юу вэ?” гэх асуултад хариулах нэгэн дөт зам бол “Хүн бусдаас юугаараа ялгаатай вэ?” гэдгийг таньж мэдэх явдал юм. Хүний бусдаас ялгарах хамгийн гол онцлог нь багаж зэвсэг бүтээх чадвар, эсвэл оюун ухаан, хэл яриа, нүцгэн биеийн аль нь ч биш. “Тэгээд юу юм бэ” гэж үү? Тиймээ, чухамдаа уг асуулт л энэ номын үндсэн сэдэв билээ.
Уншигч та дараах линкээр зорчиж тус номыг захиалах боломжтой. https://internom.mn/бараа/9789919281588-мөхөл-дүүрэн-хүний-түүх